Apple : iOS 11.0.2 системийн шинэчлэлт iPhone, iPad дээр гаргалаа

thumbnail
Түгээсэн
1101 Уншсан

iPhone болон iPad хэрэглэгч нарт зориулж Apple компани iOS 11 мобайл системийн iOS 11.0.2 шинэчлэлтийг гаргасан байна. Тус шинэчлэлт нь огт туршилтын шатанд оруулаагүй шууд гарч ирж байгаа бөгөөд Apple компани шууд засвар хийжээ. iOS 11.0.2 өмнөх шинэчлэлт нь яг 7 хоногийн өмнө гарсан ба iOS 11 системийн алдааг засвар хийсэн анхны шинэчлэлт байсан юм. Тус шинэчлэл нь системийн харагдах байдал дээр огт өөрчлөлт хийгээгүй бөгөөд өмнөх системийн загварууд дээр гарч байсан алдааг засаж сайжруулсан аж. Түүнчлэн iPhone 8 болон 8 Plus утаснуудын хэрэглэгч нар утсаар ярих үед шажигнаж байгаа чимээ гараад байгаа талаар ихээр гомдол мэдүүлж  байсан. Гэхдээ тус үзэгдэл нь огт техник хангамжийн алдаа биш бөгөөд зөвхөн програм хангамжийн алдаа гэж мэргэжилтнүүд тайлбарласан. Тэгвэл тус алдааг iOS 11.0.2 системийн шинэчлэлт дээр засвар хийсэн бөгөөд хэрэв та iPhone 8 болон 8 Plus хэрэглэдэг бол шинэчлэлтээ хийх хэрэгтэй. Мөн үүнтэй адил өмнөх загварууд дээр гарч байсан алдаануудыг засвар хийсэн гэнэ. Та iOS 11 суулгасан iPhone эсвэл iPad хэрэглэдэг бол системийн шинэчлэлтээ хийгээрэй. Ташрамд дурдахад iOS 11.1 загвар хөгжүүлэгч нарт туршилтаар хүрээд байгаа.

 

ХЭРЭВ ТА ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БОЛ 

SETTINGS > GENERAL > SOFTWARE UPDATE гэж ороод iOS 11.0.1 шинэчлэлтийг хийгээрэй

Холбоотой мэдээлэл