iPhone 8 дэлхийн хамгийн хурдан ухаалаг утас

thumbnail
Түгээсэн
2436 Уншсан

Өнөөдөр албан ёсоор iPhone 8 худалдаанд гарч эхэлж байгаа билээ. iPhone 8 одоогоор дэлхийн хамгийн хурдан ухаалаг утас хэмээх тодотгол аваад байгаа талаар сонирхолтой судалгааг та бүхэнд танилцуулж байна. Tom's Guide хэмээх төхөөрөмжүүдийн техник хангамжийг туршиж дүгнэлт болон оноо өгдөг сайт дээр iPhone 8 - г бусад төхөөрөмжтэй харьцуулсан харьцаа тавигджээ. Тус сайтад хийсэн тестийг туршихдаа Tom's Guide-н багийнхан iPhone 8 -  тай өрсөлдөхүйц хамгийн шилдэг гэсэн ухаалаг утас болон макбүүк зэрэг төхөөрөмжүүдийг сонгож авсан юм.

 

Geekbench тестийн хосолж ажиллах чадамж Samsung Galaxy Note 8 ухаалаг утас Android систем дотроо хамгийн өндөр оноо авсан бол Apple - ийн iPhone 8 болон iPhone 8 Plus утсууд илүү өндөр оноо авсан байна. Жишээлбэл Note 8 нийт 6564 оноо авсан байх бөгөөд 6 GB Ram болон Qualcomm Snapdrago 835 чип буюу хамгийн сүүлийн үеийн техник хангамжуудыг агуулсан. Харин iPhone 8 болон iPhone 8 Plus загварууд хоёулаа 10,000 босгыг давсан бол энд хамгийн сонирхолтой нь 2017 оны Macbook Pro загвар Core i5 үзүүлэлттэй нь 9000 л давсан байх аж. 

 

Түүнчлэн 4k бичлэг зөөвөрлөх дээр туршилт хийсэн бол iPhone 8 загвар 42 секунд дотор дуусгасан ба Note болон Samsung S Plus загварууд 3, 4 минут хугацаанд дуусгаж чадсан байна. Үүнээс үзэхэд iPhone 8 болон A11 bionic чип бодит амьдрал дээр хэр хурдан ажлаа гүйцэтгэж чадах нь тодорхой харагдаж байна.

Үүнээс үзэхэд Apple компани энэ удаа өөрсдөө загвараа гаргаж A11 чипийг бүтээсэн нь тус чип нь төхөөрөмж болон техник хангамжуудтайгаа илүү зохицож ажиллах боломжтой байгааг харуулж байна. Мөн A11 Bionic чип нь үндсэн хосолсон цөмтэй бөгөөд хэрэв ачаалал нь ихсэх буюу хэт их ачаалалтай үед нэмэлтээр 2 цөм ажилд орж дөрвөн цөмтэй болж илүү хурдан хугацаанд үйлдлээ гүйцэтгэж чадна гэж танилцуулга дээр үзүүлж байсан билээ.

Шинээр гарсан A11 Bionic чип нь өмнөх A10 чипээс 25% хурдан ба GPU буюу график санах ой нь 30% илүү хурдан дүрс боловсруулах хиймэл оюун ухаан ашиглах мөн дээрээс нь нэмэлтээр AR болон VR технологитой хосолж чаддаг болсон.

 

Эх сурвалж : idownloadblog, Tom's Guide

 

Ташрамд дурдахад Mazaalai Store дэлгүүр дээр iPhone 8 болон iPhone 8 Plus загварууд бэлнээр худалдаалж байгаа.

Хаяг : Тэди төв 2 давхарт 4 - 6
Утас : 9900-0808


 

Холбоотой мэдээлэл