iPhone X борлуулалт бүрээс Samsung 110 ам.доллар олно

thumbnail
Түгээсэн
1381 Уншсан

iPhone X загвар Apple ирэх 11 сард худалдаанд гарах билээ. Саяхан албан ёсоор худалдаанд гарсан iPhone 8 загварын борлуулалт муу байгаа шалтгаан нь ихэнх хэрэглэгч нар 1000 ам.долларын үнэ бүхий iPhone X загварыг хүлээж байгаа гэж шинжээчид үзэж байгаа. Саяхан сонирхолтой мэдээг MacRumors сайт бичсэн байна. iPhone X борлуулалт сайн байх нь зөвхөн Apple компанид ашигтай байх бус Samsung компанид хүртэл ашигтай байх гэнэ. Учир нь Apple компанийн iPhone X загвар дээр Samsung компаниас гаргасан OLED дэлгэц болон, NAND чип мөн батарей зэргийг нийлүүлсэн юм. Нийтдээ Apple компани 1 нэгж iPhone X зарах бүр дээр Samsung компани 110 ам.доллар ашиг олох гэнэ. Түүнчлэн Apple компани 2019 он зун гэхэд 130 сая ширхэг iPhone X борлуулна гэж таамаглаад байгаа. Эндээс үзвэл Samsung компани 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олох юм. 

 

Эх сурвалж : Macrumors

Холбоотой мэдээлэл