iPhone X сүүлийн үеийн Android утаснуудаас хурдан

thumbnail
Түгээсэн
10042 Уншсан

Apple компанийн 10 жилийн ойд гаргасан iPhone 10 онцгой загварын үзүүлэлтийн зургууд цахим ертөнцөөр тараад эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь ухаалаг утасны үзүүлэлт гэхэд Apple өөрсдийн бүтээсэн Macbook Pro лаптоп 2017 оны загвараас илүү үзүүлэлттэй гэж Geekbench аппликэшны үр дүн харуулж байгаа юм. Geekbench нь тухайн төхөөрөмжийн ажиллах чадамжийг бүхий л талаар нь тест хийгээд эцэст үнэлгээ өгдөг аппликэшн юм. Твиттер сүлжээд тараагдсан тус зураг дээр iPhone X загварын дотор суурилуулсан A11 bionic чип нь бусад үйлдвэрийн сүүлд гарсан утаснуудаас ч илүү гарсан байна. Одоогоор Apple - ийн бүтээсэн хамгийн өндөр үзүүлэлттэй ухаалаг утас хэмээн нэрлэгдээд байгаа iPhone X загварын хурд хангалттай хэмжээнд хүржээ.

Single Core - үзүүлэлт нь дангаар ажиллах чадамж

Multi Core - хосолж ажиллах чадамж

 

Сонирхуулахад

iPhone X : 4061 single, 9959 multi

Samsung S 8 : 2024 single, 6279 multi

OnePlus 5 : 1932 single, 6495 multi

Huawei P10 : 1865 single, 5973 multi

iPad Pro 10.5 inch - 3558 single, 9133 multi

Macbook Air (2017) : 3126 single, 5935

Macbook Pro 13-inch (2017 Core i5) : 4342 single, 9194 multi

Өнгөрсөн жил Geekbench дээр iPhone 7 загвар single core дээр 1825 харин multi core дээр 3118 авч байсан.

Холбоотой мэдээлэл